250 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА

2020-04-06

БАЯН-УУЛ СУМД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2020.04.04                                                                                                                                                      Алтай хот

ОБЬЕКТИЙН НЭР____________ 250 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН  БАРИЛГА

БАРИЛГА ___________________ ГОВЬ-АЛТАЙ БАЯН-УУЛ СУМ

БАРИЛГЫН АЖЛЫН ТӨРӨЛ___ БАРИЛГА УГСРАЛТ

ГЭРЭЭНИЙ ДУГААР, ДҮН, ОГНОО_________ ТӨБЗГ-2019/ХII.2.1.46, 1 449 909 446 ТӨГРӨГ, 2019.09.09

АЖИЛ ЭХЛЭХ, ДУУСАХ ХУГАЦАА _________ 2019.09.09-2020.10.30 ӨДӨР

БЗХЯНАЛТЫН ЗАРДАЛ___________________ 25 082 470 ТӨГРӨГ

НОРМЧЛОЛЫН САН______________________ 2 257 422 ТӨГРӨГ

 

БАРИЛГЫН ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ-ын ажлыг 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын талбайд

Захиалагчийг төлөөлөгч: ГХБХБГазрын мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, Н.Ган-Эрдэнэ, жолооч Ж.Даваасүрэн

Ашиглагчийн төлөөлөгч: ..........

Гүйцэтгэгчийн төлөөөлөгч: "Харшийн цуурай" ХХК-ны инженер, даамал

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ: Суурын ажил болон шалны цутгалтын ажил хийгдсэн. Барилгын суурьд бетоны маркыг үл эвдэх аргаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээч Н.Ган-Эрдэнэ тодорхойлов.

 

ӨГСӨН ЗӨВЛӨМЖ:

 Хяналтаар 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын суурийн ажлын бетоны бат бэхийг үл эвдэх аргаар тодорхойлоход  зураг төсөлд төлөвлөгдсөн бат бэхийн шаардлагыг хангахгүй байна. Энэ зөрчил нь суурийн ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэхдээ БнБД 52-02-05-ийн 9 дүгээр зүйл, өвлийн бетонд тавих шаардлага,арчлалтыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалсан  байна.  Иймд 250 хүний суудалтай соёлын төвийн  барилгын барилга угсралтын ажлыг зогсоон буурь хөрсний шинж чанарт инженер геологийн дүгнэлт гаргасан байгууллагаар хяналт хийлгэх, Зохиогчоор хяналт хийлгэж дүгнэлт гарсны үндсэн дээр дараагын үе шатны ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгөн гүйцэтгэгч болон зохиогч албан тоот хүргүүлэн ажиллалаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР