2017 он 02 сарын 03-10 ний ГХБХБГазрын мэдээ

2017-02-13

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 7 ХОНОГИЙН ТАЙЛАН

2017 оны 02 сарын 10-ны өдөр                                                                Алтай хот  

Нэг. Газрын харилцааны талаар:            

2017 оны 02 сарын 03-ны өдрөөс 02 сарын 10-ны өдрийн байдлаар Татварын хэлтсийн 100050000943 тоот дансанд 343976 /Гурван зуун дөчин гурван мянга есөн зуун далан зургаан төгрөг /-ийг төвлөрүүлсэн байна. 2017 оны газрын төлбөрийн ногдуулалтыг хийж ирүүлэх 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 50 тоот хугацаатай албан бичгийг хүргүүллээ. 1 иргэний газрыг зээлийн барьцааны баталгаажуулалтыг хийж газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сонсох ажиллагаанд тэмдэглэл хөтлөн, дуу хураагч дектафоныг ашиглан баримтжуулан ажиллаж байна.              Газар өмчилсөн иргэдийн бүртгэлийн газрын хэмжээг 17 сумын Засаг даргын захирамжийн газрын хэмжээтэй нэг бүрчлэн тулгалт хийсэн.             Лм программд 11 газар өмчлөгч иргэний бүртгэлийг нөхөж оруулсан.             Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэгт судалгаа гаргаж өгсөн.             Тус газрын сонсох ажиллагааны тэмдэглэлийн загвар гаргаж батлуулсан.             Газар өмчилж авсан 1 иргэний материалыг өгч Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан.             2003-2008 оны хооронд гэр бүлийн хэрэгцээнд гэр бүлээрээ өмчилсөн иргэдийг гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлэх тухай зааавар зөвлөгөө өгч итгэмжлэлийн загварыг 2% гаргаж өгсөн.             ГЗБГЗЗГ-т албан бичиг явуулсан.             Сумын Засаг дарга нарт аудитын газраас ирүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт олгосон газрын судалгааг хүргүүлж 2017 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олголт хийхгүй байх тухай албан бичиг хүргүүлсэн.             Байгууллагын дарга, эрхлэгч нарт Есөнбулаг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн.              Газар эзэмшигч 4 иргэн, аж ахуй нэгж байгууллагын  байршлын кадастрын зураг гаргасан.             Газар өмчлөгч 2 иргэнд байршлын кадастрын зураг гаргасан.             Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлын гүйцэтгэгч “Геокад ХХК”-тай хамтран ажиллаж Говь-Алтай аймгийн 18 сумын хаягийн зургийг хүлээж авч бүх сумуудад 2 хувь өнгөтөөр хэвлэн хүлээлгэн өгсөн.             Тус зургийг “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах үйл ажиллагааны технологийн дараалалын дагуу нэг зургийг нь Сумын Иргэний танхимд байрлуулан иргэдэд таниулан ажиллана. Мөн Хаягийн тэмдгийг суурилуулах ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган газар дээр нь тэмдэгжүүлэх ажлыг хаягийн зургийн дагуу зохион байгуулах, сумдын ИТХ-ийн тогтоолоор батлагдсан хаягийн мэдээллийн санд орсон гудамж, зам, талбайн газар зүйн нэрийг өөрчлөхгүй байх талаар цаашид сумдын Газрын даамалууд холбогдох албан тушаалтанд зааварчилгаа өгөн ажиллах талаар газрын даамлуудад заавар зөвөлгөө өгсөн. Газрын тухай багц хуулийн хэрэгжилт, байгууллагын стратеги зорилго, зорилтууд, үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний биелэлтийг хангахын тулд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ирсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  01/174 тоот албан бичгийн хүрээнд аймгийн тариалангийн бүс нутаг түүний заагийг тогтоож аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР