Бигэр сумын 320 хүүхдийн сургууль

2019-11-19

БИГЭР СУМЫН СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ

АЖЛЫН НЭР БАЙРШИЛ: 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилга угсралтын ажил / Бигэр сум/

ЗАХИАЛАГЧ: Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам

ГҮЙЦЭТГЭГЧ: "Аз Өрнөх" ХХК

ТӨСӨВТ ӨРТӨГ:    2,144,630,357 төгрөг

АЖЛЫН ЯВЦ:

2019 оны 11 сарын 18-19 нд Барилга хот байгуулалтын хэлтсийн хяналтын инженер Г.Бат-Эрдэнэ, Лабораторийн шинжээч Н.Ган-Эрдэнэ нар барилгын ажлын талбайд захиалагчийн техникийн хяналт хийж гүйцэтгэлээ. Бигэр сумын 320 сурагчтай сургуулийн барилгын 1 давхарын хучилтын ажил хийгдэж байлаа. Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан барилгын тухай хуулийн 41.2.1 дэх заалт БНбД-н 52-02-05-н 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн 320 сурагчтай сургуулийн барилгын барилга угсралтын ажлыг 2020 оны 4 сар хүртэл түр зогсоож барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг даалгавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР