ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА

2019-11-18

Аймгийн Засаг даргын 2019 оны А/593 тоотзахирамжаар  678 м2 талбайбүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газарт газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг  дахин 2019 оны 11-р сарын 20-ний өдөр Газрын биржийн цахим системээр явуулах гэж байна.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай нь дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас  3 хоногийн өмнөөc эхлэн  ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ-ээр бүртгэж 11 сарын 20-ний өдрийн 08 цаг 30 минутад хааж 09 цаг 00 минутаас дуудлага худалдаа явагдах тул сонирхсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ үү.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх /www.mle.mn сайтад бүртгүүлэн нэвтрэх эрх авч дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээнэ. 2. Иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;  3. Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100050000943 тоот дансанд тушаана/  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.  6. Улсын тэмдэгтийн  хураамж-12500  төгрөг төлбөрийн даалгавар үүсгүүлэн тушаана. 7. Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.Govi-Alta.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын пэйж хуудас 70483098, 99072069 утсаар болон сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж лавланауу.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР