“АРХИГҮЙ АЛТАЙЧУУД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГУУДАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

2019-03-12

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар  ахлуулсан “Архигүй Алтайчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөл 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган аймгийн Засаг даргаар батлуулж энэ сарын 11-ний өдөр болсон аймгийн төвийн албан байгууллагын удирдлагын шуурхай зөвлөгөөний үеэр нийт байгууллагуудад албан бичгээр хүргүүллээ.

Уг албан бичигт:

1. Байгууллага, аж ахуйн нэгжүүд “Архигүй орчин, архидан согтуурлын эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх

 

2. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудтай хамтран тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулах
 

3. Байгууллагын албан хаагчдын хууль зүйн мэдлэгийг сайжруулах, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
 

4. Төрийн албан хаагч албан томилолтоор болон ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундааг хэрэглэх явдлыг таслан зогсооё. Зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байх
 

5. Байгууллагын согтууруулах ундааг хэрэглэдэггүй гэр бүлийг алдаршуулж, эрүүл идэвхтэй амьдралын замнал, түүхэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай ажиллах
 

6. Архины хамааралтай болсон албан хаагч ажилтнуудыг сургалт эмчилгээнд хамруулах, мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах
 

7. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийг архигүй тэмдэглэдэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд байгууллагын зүгээс уриалга гаргаж хүргүүлэх
 

8. Архигүй орчин бүрдүүлэх, архигүй хамт олон болох зорилт дэвшүүлэн үр дүндхүрэх
 

9. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хянан шалгалтын ажлыг зохион байгуулж хуулийг хэргэжүүлж ажиллахад төрийн албан хаагч бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах

10. “Спиртыг биш спортыг” уриан дор байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах гэсэн ажлын 10 чиглэл багтжээ.
 

       Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бүтэн жилийн хугацаанд 32 байгууллагаар туг, дэвтрийг аялуулж эхэлсэн бөгөөд эхний байгууллага ГХБХБГ  байлаа.

Туг, дэвтэр нь нэг байгууллагад 7 хоногийн турш саатах бөгөөд энэ хугацаанд тухайн байгууллага үр дүнтэй шинэлэг ажлыг зохион байгуулж, тус ажлынхаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон аймгийн албан ёсны вэб сайтад байршуулан сурталчлах юм. 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР