Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо.

2019-03-01

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо.
Улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтанд орж нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн , Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Аймгийн Засаг дарга С. Гансэлэм, аймгийн ЗДТГ-н дарга Ч.Бат-Эрдэнэ албаны төлөөлөл ард иргэд оролцлоо. Тус цэцэрлэгт 4 бүлгийн 100 гаруй хүүхэд хичээллэх юм. Цэцэрлэгийн эрхлэгч Д. Отгонбаяр хэлэхдээ:
Өмнө нь үйл ажиллагаагаа явуулахад зай талбай хүрэлцээгүй хүндхэн байдаг байсан. Шинэ цэцэрлэгтэй болсноор багш нарын ажиллах орчин сайжирч, хүүхэд тоглож наадах, хөгжих орон зай хүрэлцээтэй боллоо. Иймд манай хамт олон сургалтын чанараа ахиулахыг гол зорилгоо болгож ажиллана хэмээлээ.
Ийнхүү 4 бүлгийн сургалтын үйл ажиллагаа явуулах саруул танхим, унтлагын тасалгаатай, урлаг спортын наадам зохион байгуулах заалтай, зориулалтын гал тогоо, ариун цэврийн өрөөтэй 2 давхар бүхий цэцэрлэг ашиглалтанд орж Эрдэнэ сумын хүүхэд багачууд тохилог дулаан орчинд сурч хүмүүжих боломжтой боллоо.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР