Говь-Алтай аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг танилцуулж байна.

2019-01-22

Говь-Алтай аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг танилцуулж байна.
Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг сум бүрт 2018 оны 2 дугаар улиралд байгуулагдсан. 
Ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын орлогч, нарийн бичгийн даргаар Газрын даамал, гишүүдэд Байгаль орчны хяналтын Улсын байцаагч, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, Цаг уурын ажилтан, Байгаль хамгаалагч, Багийн Засаг дарга, иргэдийн төлөөллийг оролцуулж ажилласан. 
Төлөвлөгөөг боловсруулахдаа аймгийн хэмжээнд 7500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авч төлөвлөгөөний төслийг боловсруулан сумын ИТХ-аар батлуулан ажилласан. 
Аймгийн хэмжээнд 2019 онд:
Хот, тосгоны газарт:
- Төрийн үйлчилгээний зориулалтаар 16 суманд 58 байршилд 16.83 га газрыг эзэмшүүлэхээр, 
- Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 18 сумын 69 байршилд 26.02 га газрыг 166804.7 мянган төгрөгийн үнээр /анхны үнэ/ газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны зарчмаар олгохоор, 
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18 суманд 676 иргэнд 48.11 га газрыг өмчлүүлэхээр, 
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12 суманд 582 иргэнд 41.99 га газрыг эзэмшүүлэхээр, 
- Төмс, хүнсний ногоо, таримал мод ургамал тариалах зориулалтаар 6 сумын 73 байршилд 453.19 га газрыг эзэмшүүлэхээр, 
Хөдөө аж ахуйн газарт:
- Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 546 иргэнд 104.37 га газрыг эзэмшүүлэхээр, 
- Бэлчээр сайжруулах арга хэмжээг 5 сумын 282128 га газарт
- Бэлчээрийг сэлгэж, өнжөөж, амраахаар 5 сумын 10 байршил 83508 га газарт, 
- Бэлчээр усжуулах зорилгоор 6 худгийг шинээр гаргахаар, 12 худгийг сэргээн засварлахаар, 
- Бэлчээрийн төлөв байдлын судалгааг 18 сумын 300-аас дааш цэгт хийхээр 
Хадлан, тариалангийн газарт: 
- Тариалангийн зориулалтаар 3 сумын 7 байршилд 6.8 га газрыг эзэмшүүлэхээр
- Хадлангийн зориулалтаар 2 сумын 2 байршилд 760 га газрыг жил бүр ашиглуулахаар, 
Тусгай хэрэгцээнд авах газрын төлөвлөлт:
- Баян-Уул сум Баянговь баг Улаан хурууны толгод орчмын 6909 га газрыг газар хөдлөлийг бүртгэх станцын зориулалтаар, Есөнбулаг сум Харзат баг Естын ам орчмын 10000 га газрыг аюултай хог хаягдлын бүс байгуулахаар тус тус орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн байна. 
Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний хот суурины газрын төлөвлөлтийн зургийг та бүхэнд хүргэж байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг сумдын Газрын даамал, ГХБХБГ-аас авна уу

Энд дарна уу

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР