"Газрын харилцаа, орон нутагт" нээлттэй өдөрлөг

2018-06-04

"Газрын харилцаа, орон нутагт" нээлттэй өдөрлөг, үзүүлэх сургалтыг 2018 оны 05 сарын 18-19-ны өдрүүдэд Эрдэнэ сумын төвд зохион байгууллаа.
Эрдэнэ сумын ИТХ-ын 2017 оны 4/06 дугаар тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө"-нд 240 иргэнд 16.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр, 38 иргэнд 11.4 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр, 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 10.57 га газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлэх нэгж талбарын тоогоор 2-рт орж байна.
Уг нээлттэй өдөрлөг, үзүүлэх сургалтанд аймгийн ГХБХБГ-ын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, 18 сумын Газрын даамал, Эрдэнэ сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, 6-12 дугаар ангийн сурагчид оролцлоо.
Нээлттэй өдөрлөг, үзүүлэх сургалтаар дараах ажлуудыг зохион байгуулсан.
1. Газрын харилцааны 2018 оны үйл ажиллагаа, анхаарах асуудал танхимын уулзалт /18 сумын Газрын даамлууд оролцсон/
2. Газар өмчлөхийг хүссэн 240 иргэний газрыг газар дээр нь тэмдэгжүүлэн Газрын даамалд хүлээлгэн өгсөн.
3. Газрын харилцааны хүрээнд 126 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
4. Газар эзэмшигчийн 530 хувийн хэргийг Лэнд менежер программд шалгаж, 16 нэгж талбарын зөрчлийн арилгасан.
5. Газар өмчлөгчийн 332 нэгж талбарын хувийн хэргийг шалгаж мэдээллийг шинэчилсэн.
6. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийхтэй холбогдуулан 6 байгууллагын газар, барилгын хувийн хэрэг, барилгын зураг төслийн бүрдлийг хангаж бэлтгэл ажлыг хангуулсан.
7. Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар мэдээлэл хийж 6-12 дугаар ангийн сурагчдын дунд АХА тэмцээн, насанд хүрэгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
Дээрх үйл ажиллагааг дэмжин хамтран зохион байгуулсан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР