Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдад ажиллалаа

2018-06-04

Байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхболдоор ахлуулсан баг Тонхил суманд ажиллаж байна.
Ажиллах хугацаанд:
1. Сумын газар зохион байгуулалтын 2016, 2017 оны төлөвлөгөөнд ГЗБГЗЗГ-ын даргын 2015 оны А/144 дүгээр тушаалаар баталсан "Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх заавар журам"-ын дагуу үнэлгээ хийж байна.
2. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжийн тогтвортой үйл ажиллагааны хяналт
3. Эмнэлэг, сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн барилгуудад барилгын хувийн хэрэг хөтөлж, баяжилт хийн ашиглагч байгууллагуудад хүлээлгэж өглөө.
4. 2018 онд шинээр баригдах сургуулийн гал тогоо, Хаан банкны барилгын хар шугамын ажлыг хийж гүйцэтгэлээ.
5. Иргэдийн эзэмшил, өмчлөл газрын магадлан хэмжилтийг хийж гүйцэтгэлээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр баригдах барилгын хар шугам тавих, сумын Газрын даамлын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, газар олголтын магадлан хэмжилт, эргэлтийн цэг суулгах ажлаар Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдад холбогдох албан тушаалтнууд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 5 сарын 22-ноос 27-ний өдрүүдэд ажиллаж байна.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР